
"Би ингэx болсноо эрт зарлах байсан. Өөртөө хариуцлага аван огцрох цаг надад ирлээ" гэж улстөрч мэдэгдэв.
"Севол" зүтгүүрийн онгоц дөрөвдүгээр сарын 16-ны шөнө Өмнөд Солонгосын эргээс зуугаад км-ын цаана живсэн. 476 зорчигчтой онгоц живснээс 187 зорчигч амиа алдсан нь батлагдаад байна. Энэхүү тоо 300-д хүрэх нь тодорхой болоод байгаа юм. Зорчигчдын ихэнх нь дунд сургуулийн сурагчид байсан. Өмнөд Солонгосын олон нийтийн зүгээс Засгийн газрыг аврах ажиллагаа явуулахад цаг алдсан гэж шүүмжилж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР