
Оросын Батлан хамгаалах яамныхан “хотыг оршин суугчдынх нь хамт газрын хөрснөөс арчих” зорилгоор Славянск хотын ойролцоо армийн бүлэглэлийг бий болгож байна гэж үзэв. Эх сурвалжийн мэдээлснээр 160 танк, 230 явган цэргийн хуягт, 150-иас доошгүй их буу, миномет, бөөнөөр буудах системтэй 15000 цэргийг бүлэглэл байгаа гэнэ.
“Нэг районд тийм их тооны цэрэг байрлаж байгаа нь зөвхөн автомат, гар буугаар зэвсэглэсэн өөрийгөө хамгаалах хүчнийхэнтэй харьцуулахад хэтэрхий олон тооных” гэж эх сурвалж онцолжээ.
Баасан гаригт Украины эрх баригчид тусгай ажиллагааны хоёрдугаар шатны ажиллагааг эхлүүлэхээр зарласан юм. Оросын талыг баригчид хянаж буй Донецск мужийн Славянск хотод ажиллагааг явуулж байна. Хотыг бүрэн бүслэн хаах зорилготой ажээ. Харин хотыг дайрахгүй гэж Украины хүчнийхэн мэдээлсэн байна.