Германы Штуттгарт хотноо болж буй Porsche Tennis Grand Prix тэмцээний шигшээд ОХУ-ын Мария Шарапова /6/, Сербийн Ана Иванноваич /9/ нар шалгараад байна.
Нийт 644 мянган ам.долларын шагналын сантай Porsche Tennis Grand Prix тэмцээний аваргын төлөө өрсөлдөх теннисчид өчигдөр/04.26/ тодорлоо.
Өчигдөр болсон хагас шигшээ тоглолтод ОХУ-ын Мария Шарапова Италийн Сара Эрринаг 6:1, 6:2-оор, есд эрэмбэлэгдсэн Сербийн Ана Иваннович нутгийн теннисчин Елена Янковичийг 6:3, 7:5-ийн харьцаагаар хоёр үеийн турш илүүрхэж, шигшээд шалгарлаа. Өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Мария Шарапова шөвгийн наймд тэмцээнийг тэргүүлэн тоглосон Польшийн Агнешка Радваньскаг 6:4, 6:3-ийн харьцаагаар хожиж, ялалт байгуулсан юм. "Porsche Tennis Grand Prix" тэмцээний шигшээ тоглолт өнөө шөнө болно.
Ч.БОЛ