
Т.Баттулга нь гэмт хэрэг үйлдэн найман жилийн ял сонсоод үүнээс дөрвөн жилийн ялыг биеэр эдлэн улмаар өршөөлөөр суллагдаад байхдаа ахин онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн аж. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт тэрбээр мөрдөн байцаалтад шалгагдаж байхдаа оргон зайлсан учир орон даяар эрэн сурвалжлагдаж байсан юм. Гэмт хэрэгтнийг хилчид Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас улсын хил давахаар төлөвлөж байхад нь саатуулж, аймгийн Цагдаагийн газарт хуяглан хүргэж хүлээлгэн өгчээ.
О.САР