ОХУ-ын цэргийн онгоцууд өнгөрсөн 24 хугацаанд Украины агаарын орон зайд хэд хэдэн удаа нэвтэрсэн үйлдэл гаргасныг АНУ-ын Пентагоноос мэдээллээ. Гэхдээ Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Стивен Уоррен хэргийн талаар хэвлэлийнхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Тэрээр ОХУ-ын энэ үйлдэл нь Украины хямралыг дэвэргэх оролдлого хэмээн буруутгасан байна. Гэвч ОХУ нь өчигдөр /IV.25/ Украины хилийн ойролцоо цэргийн сургуулилт эхлүүлээд буй юм.
Түүнчлэн энэ хэргээс үүдэн өнөөдөр /IV.26/ “Их 7” орон ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар хуралдахаар болсон байна. Барууныхны зүгээс Украины хилийн ойролцоо төвлөрсөн 40 мянга орчим цэргийн хүчээр ихээр болгоомжилж буй юм.