Томуугийн тархалт эрс буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Томуугийн тархалт эрс буурч байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс халдварт өвчин, томуугийн тархалт ямар байгааг сонирхлоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн хүний тоо 1326-аар буурч, томуу, томуу төст өвчний учир үзүүлсэн тоо 216-аар нэмэгдсэн ч  эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  хүний тоо  967-оор буурсан гэнэ. Мөн томуугаас болж хүндэрсэн хүнд өвчтөний тоо 73-аар буурсан юм байна. Түүнчлэн Яаралтай түргэн тусламжийн дуудлага 946-аар, томуугийн  дуудлага 567, хүүхдийн  түргэний дуудлага 459-өөр буурсан аж. Энэ байдлаас үүдэн томуугийн өвчлөл эрс багасч байна гэж Нийслэлийн эрүүл мэндлийн газраас мэдэгдлээ. Улсын  хэмжээнд H1N1 вирусээр халдварласан 1384 хүн байгаагаас Улаанбаатарт 844, орон нутагт  540 хүн байгаагаас  нас барсан тохиолдол 30 бүртгэгджээ.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ- д H1N1 вирусээр өвчилсөн11 хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүндэрсэн хүн байхгүй гэнэ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд хурц халдварт өвчин, хоолны хордлого гараагүй тайван байжээ.
Х.Хангал томуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж