
“Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг” кино хэлэлцүүлэг өнөөдөр “Shonkhor tower”-т болж байна. Тус хэлэлцүүлгийг “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ын дэргэдэх “Эрүүл мэндийн клуб”-ээс санаачлан зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүд, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцох бөгөөд хэлэлцүүлгийн өмнө бодит түүхээс сэдэвлэсэн БНСУ-ын “Хүсэл” киног үзүүлэх ажээ.
Сүүлийн үед олон нийтийн санааг зовоон нийгэмд бодитоор түгшүүрийн харанга дэлдээд эхэлсэн гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөх байдлыг бууруулахад тус хэлэлцүүлэг тодорхой ач холбогдол өгнө гэдгийг зохион байгуулагчид хэлж байгаа юм.
Д.БҮҮВЭЙ