
Кувейтын "Аль-Раи" сонин энэ талаар зургадугаар сарын 22-нд бичсэн байлаа. Хөнөөх гэж байсан албан тушаалтан нь тэр үеэр нутагтаа яаралтай эргэн ирсэн байна. Free Gaza хөдөлгөөний хөлөг онгоцнуудыг саатуулах үеэр Израилийн ерөнхий сайд гадаадад байгаад буцан ирсэн билээ. Тэгэхээр хорлогдох гэж байсан хүн нь Нетеньягу болж байна. Гэвч сонинд өгүүлснээр тэр тушаалтан гадаадад амарч байжээ. "Аль-Раи" сонинд бичснээр Хасана Насралла болон бусад удирдагч нарынх нь амь насанд халдсан тохиолдолд уг хөдөлгөөн хэдэн зуун пуужингаар Тель-Авив хотыг буудах байсан гэнэ. Мөн хэдэн мянган пуужинг Израилийн хойд нутгийн хотууд руу харвахаар төлөвлөсөн байгаа гэнэ.