
Хамгийн үнэнч шударга, зоригтой шинэчлэл хийж байгаа ганц сайдыгаа ийм нөхцөл байдалд оруулсанд хүмүүсийн ихэнх нь Ардчилсан намыг буруутгаж байх шиг. Ялангуяа твийтерчид Х.Тэмүүжин сайдтай холбоотой асуудлыг олон талаас нь “хэлэлцэж”, залуучууд залуу сайдыгаа дэмжих хөдөлгөөн өрнүүлж, цахим ертөнцийнхөн үзэл бодлоо хүчтэй илэрхийлсээр. Тэр байтугай твийтерчид өнөөдөр цуглан, “Тэмка үдэшлэг” санаачлан болзож, жиргээч @Temuujin_Kh – гийн талаар жиргэж суугаа сурагтай.
Жиргээчдийн адтай, авхаалжтай, сэргэлэнг яана…
А.ШАРХҮҮ