
Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өдгөөгөөс 20 жилийн өмнө нэгэн зорилгын төлөө хамтран тэмцэж явсан нөхөдтэйгээ өчигдөр уулзсан гэнэ. Уг уулзалтад Дэлхийцэцэг, Баясгалан, Арвин, Хувьтөгөлдөр, Чойжил, Дугаржав, Анхбаяр, Рэнцэнтавхай, Батжаргал нар ирсэн аж. Тэд өдгөөгийн АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй ардчилсан хүчнийхний зохион байгуулсан өлсгөлөнд оролцогчид юм байна.
:
Одоогоос 20 жилийн өмнө буюу 1994 онд тэд П.Жасрайн Засгийн газрын шударга бус шийдвэр, нийгэмд бугшсан авилга хээл хахуулийг эсэргүүцэж, 12 хоногийн турш өлсгөлөн зарлаж байсан түүхтэй аж. Энэхүү тэмцлийн үр дүнд “Айбекс”, “Молам” компанитай 90 жилийн хугацаатай байгуулсан гэрээг цуцлуулж, Монголын агаарын тээвэр, эрчим хүчний салбарыг гадныхны монополь эрхээс гаргаж байжээ.
В.ХЭРЛЭН