УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан нь хаалттай болсныхоо хэрээр олны анхаарлыг татаж байх шиг. Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг 19 гишүүнээс хэд нь хуралдаанд оролцсоноос хэн нь ямар санал өгсөн бол гэдэг асуултын хариуд хэвлэлүүд төдийгүй олон нийт таамаг дэвшүүлцгээж байна.
Хаалттай хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 15 нь оролцсон бөгөөд Л.Болд, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ нарын дөрвөн гишүүн хуралд оролцсонгүй. Харин санал хураалтад оролцсон гишүүдээс 12 нь огцруулахыг дэмжсэн бол гишүүн Р.Гончигдорж, С.Баярцогт нар болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрөө сайдаар үргэлжлүүлэн ажиллуулахын төлөө саналаа өгсөн юм байна.
А.АМАР