“Кожеговь” ХХК-ийн мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

“Кожеговь” ХХК-ийн мэдэгдэл

2014 оны 4-р сарын 24-ний Пүрэв гарагт хөдөлгөөний хорь орчим хүмүүс Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрладаг “Кожеговь” ХХК-нийн Дулаан Уулын хээрийн ангид дайран орсон байна.

Энэ үеэр хээрийн ангид “АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн болон гэрээлэгч компаниудын ажилчдаас бүрдсэн нийт 100 орчим хүн байсан бөгөөд хүн бэртэж, гэмтээгүй. Хээрийн ангийг хамгаалалтанд авсан бөгөөд энэхүү үйл явдал тухайн өдрөө болж өнгөрлөө.

“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК нь энэхүү үйл явдлыгхалдлага гэж буруутгаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллага, Захиргааны шүүхэд гомдол гаргах болно.

“Кожеговь” ХХК-ийн удирдлага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж