Сагсан бөмбөгийн өсвөрийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн өсвөрийн аваргууд тодорлоо

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 16 хүртэлх насны өсвөрийн УАШТ өнөөдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээнд бүсүүдээс шалгарсан шилдэг эрэгтэй 24 баг, эмэгтэй 12 баг оролцсон юм.

Тэмцээний дүнг танилцуулъя.

Эмэгтэй:

Хүрэл медаль:  Т.Сүхбаатар дасгалжуулагчтай Дорнод аймаг
Мөнгөн медаль: Б.Баттогтох дасгалжуулагчтай Говь-Сүмбэр аймаг
Алтан медаль: Н.Болормаа дасгалжуулагчтай Булган аймаг

Эрэгтэй:

Хүрэл медаль: Б.Гүржав дасгалжуулагчтай Дархан аймаг
Мөнгөн медаль: А.Үүрдсайхан дасгалжуулагчтай Багануур дүүрэг
Алтан медаль: Д.Лхагва дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор TLG

Эмэгтэй шилдэг гарааны 5 тоглогч:

1.    Энхцэцэг (Дорнод аймаг)
2.    Ганпүрэв (Говь-Сүмбэр аймаг)
3.    Хишиг-Эрдэнэ (Дорнод аймаг)
4.    Эрдэнэбилэг (Говь-Сүмбэр аймаг)
5.    Сарантуяа (Булган аймаг)

Шилдгийн шилдэг эмэгтэй тоглогч: Мөнхцацрал (Булган аймаг)

Эрэгтэй шилдэг гарааны 5 тоглогч:

1.    Отгонбаатар (Ирээдүй цогцолбор)
2.    Болдбаяр (Дархан аймаг)
3.    Цогбадрах (Дархан аймаг)
4.    Болдбаатар (52-р сургууль)
5.    Бат-Эрдэнэ (Багануур дүүрэг)

Шилдгийн шилдэг эрэгтэй тоглогч: Буяндэлгэр (Ирээдүй цогцолбор)

МҮСБХ-ноос ийнхүү 15, 16, 17 хүртэлх насны УАШТ-ийг зохион байгуулж дууслаа. Харин өнөөдрөөс оюутны УАШТ эхэлж байна.

Т.МАША










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж