УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар хоёр асуулгыг хэлэлцэж дууссаны дараа цаг гарвал Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг хэлэлцэнэ гэж төлөвлөөд байсан ч УИХ–ын хуралдаан дахь гишүүдийн ирц хангалтгүй хэмжээнд хүрсэн тул УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг хаалаа. Ингэснээр Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг ирэх долоо хоногийн дөрөв дэх өдөр хүртэл хэлэлцэхгүй гэсэн үг юм.
Б.ЭНХ