National Geography of Mongolia
"Нарс хэмээх гайхамшигт сайхан
мод – Сэрүүн бүсийн ойн хаан"
Монгол оронд таван зүйлийн шилмүүст мод байдгийн нэг нь нарс мод билээ. Монгол
орны нутаг дэвсгэрийн дөнгөж 8%-ийг ой мод эзлэн бүрхжээ. Дэлхийн жишгээр аль
нэг улсын нутаг дэвсгэрт ой мод 10-аас доош хувийг эзэлдэг бол тэр улсыг ойгүй
улс гэж үздэг байна.
Ийм улс орон модон материалын хэрэгцээгээ гаднаас импортоор хангах ёстой ба учир
нь хэрэв өөрийн улсын өчүүхэн бага ойноос огтолж ашиглавал тухайн улсын
экосистемд аюул учрана гэж үздэг ажээ.
Гэтэл бидний ой ДӨНГӨЖ 8% байдаг. Тэгвэл монголчууд бид энэ ӨЧҮҮХЭН ЖААХАН
ойдоо яаж хандах ёстой байна вэ. Шилмүүст мод бол дэлхийн сэрүүн бүсийн ойн цөм
хэсэг бөгөөд энэ бүсийн ойн хаан нь нарс мод юмаа.
Яагаад гэвэл бидний харж буй энэхүү сайхан нарс мод дэлхийн сэрүүн бүсийн
хамгийн урт насалдаг, хамгийн том хэмжээтэй болж ургадаг мод билээ.
Та бүхэн минь монголын өчүүхэн жаахан ой модны хэдэн хувь нь нарс болохыг
мэдмээр байна уу?
Тэгвэл Монгол орны газар нутгийн наймхан хувь нь (8%) ой, тэрхүү жаахан ойн
ердөөл 5 хувь нь нарс гээд бодно уу!
Хэнтийд хэдхэн нарс байна, Сэлэнгэд бас нэг хэсэгхэн нарс байна. Дээд тэнгэрээс
заяат Бөртэ Чоно, Гоо маралын удам монгол ах дүү нар минь бидэнд байдаг багахан
ой, тэр дундаа ойн хаан болох нарс модондоо яаж хандах нь зүйтэй вэ гэдгийг
мэргэн оюундаа тунгаана буй за.
Энэхүү агуу гайхамшигт ойн хаан болсон нарс гэдэг гайхалтай сайхан амьд биетийг
шинжлэх ухааны талаас нь та бүхэнтээ танилцуулъя. Дадал нутгийн энэ сайхан нарс
модод маань жилийн яг өдий үед шилмүүсээ сольж өнгө зүсээ шинэчилж байна.
Аймаг: Дэлхийн шим мандалын ургамлын аймаг
Хүрээ: Нүцгэн үртэний хүрээ
Баг: Шилмүүстэний баг
Овог: Нарсны овог (PINACEAE)
Төрөл: Нарсны төрөл (Pinus)
Зүйл: Эгэл нарс (Pinus sylvestris)
Мэдээг : Gankhuyag Balbar.