
2015 он гэхэд нүүрсэнд оруулан тооцсон Хятадын эрчим хүчний хэрэглээ жилдээ 4,2 тэрбум тонн болно. Үүнээс нүүрсэнд 2,67 тэрбум тонн нь ноогдож байгаа юм. Нефтийн хэрэглээ нь жилдээ хагас тэрбум тонн хүрч байгалийн хийн жилийн хэрэглээ нь 260 тэрбум шоо метр байх бөгөөд түүний 160 тэрбум шоо метрыг Хятадад олборлох гэнэ.
Үүний зэрэгцээ тэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бөгөөд жишээлбэл, салхин эрчим хүчний хэмжээ нь 30 гигаватт болох гэнэ.