
Хамгийн олон хэрэглэгчтэй гэгддэг Фейсбүүк сайт сүүлийн үед хэрэглэгчдээ Google+ сүлжээнд алдаж эхэлсэн байна. Google+ сошиал сайт нь энэ оны эхний сарын байдлаар бүртгэлтэй хэрэглэгчийнх нь тоо 1.5 тэрбумд хүрсэн байна. Харин эдгээр бүртгэлтэй хэрэглэгчдээс өдөр тутам тогтмол идэвхитэй ашигладаг 400 сая хэрэглэгч байдаг гэжээ. Энэ тоо нь тасралтгүй өсч байгаа ба нэн ялангуяа 13-30 насны хэрэглэгчид хурдацтайгаар нэмэгдэж байгаа гэсэн байна.
Google+ сүлжээ нь олон ашигтай талтай ба Европын орнуудын өсвөр насныхан фейсбүүкийг хий дэмий цаг үрдэг хэрэггүй зүйл хэмээн үзэх нь нэмэгджээ.
Т.БИЛГҮҮН