Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын сайд Ч.Улаан мэдээлэл хийж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар Сангийн сайдад тавьсан асуулгад хариулт өгч буй юм.

Тухайлбал “Самурай” бондын талаар гишүүдээс “Монгол Улсын Засгийн газар Япон улсын санхүүгийн зах зээл дээр 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30 тэрбум иены “Самурай” бондыг арилжаалсан билээ. Энэхүү арилжааны бондын эх үүсвэрээс Монгол Улсын хөгжлийн банкны дансанд хэд нь бодитой орж ирсэн бэ” гэж асуусан бөгөөд үүнд Ч.Улаан “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 10-р зүйлд 2014 оны төсвийн жилд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2,500,000,0 сая төгрөгөөр тогтоож өгсөн. Дээрх Засгийн газрын баталгааны дээд хязгаарын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны Самурай үнэт цаасанд засгийн газраас баталгаа гаргасан болно. Монгол улсын хөгжлийн банкны 30 тэрбум иены, 10 жилийн хугацаатай “Самурай” үнэт цаасыг 2013 оны 12-р сарын 26-нд хөрөнгө оруулагч нарт санал болгосноор 2014 оны нэгдүгээр сарын 6-нд бондын хөрөнгө Хөгжлийн банкны дансанд төвлөрсөн байна. Самурай үнэт цаас нь Хөгжлийн банкны үнэт цаас бөгөөд Төсвийн тухай хуулийн 51-р зүйлийн дагуу эх үүсвэрийг тухайн жилийн төсвийн хуульд тусгаж, УИХ-аар баталсны үндсэн дээр гаргасан Засгийн газрын баталгаа юм” гэсэн хариулт өглөө.

Сангийн сайд Ч.Улааны 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал зэргийн талаар дэлгэрэнгүй хариуг ЭНД-ээс харна уу.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж