БШУЯ, БНСУ-ын Боловсролын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болон явагдаж буй Багш солилцооны хөтөлбөрт 2014 хамрагдаж буй багш нар нь Улаанбаатар хот болон Монгол улсын алслагдсан аймаг, сумаас 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ын Сөүл, Инчон хот болон Кёнги, Канвон, Чүннам, Чэжү мужийннийт арван гурван сургууль, цэцэрлэгүүдэдирэх долдугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллах юм. Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн үйл ажиллагаанд Чежү мужийн Пэгруг бага сургууль болон Канвон мужийн Хванжи бага сургуулиуд шинээр нэмэгдэж оролцож байгаа нь хөтөлбөрийн цар хүрээ өргөжин тэлж байгаагийн нэгэн илэрхийлэл болж байна.
Манай багш нар солонгос сургуулиудад ажиллах хугацаандаа монгол хэл, соёл, түүх, нийгмийн талаар солонгос хүүхдүүдэд танилцуулах хичээлүүдийг заахын зэрэгцээ хамтран ажиллах солонгос багш нарын заах арга зүйн туршлагаас суралцана.