
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн айлчлал Өмнөд Солонгос улсад өнөөдөр /IV.25/ үргэлжилж байна. АНУ-ын Төрийн тэргүүний Сөүлд хийж буй айлчлалыг Пхеньяний эрх баригчид өдөөн хатгалга хэмээн үзэж, дургүйцлээ илэрхийлжээ. Барак Обамагийн айлчлал эхлэхээс өмнө /IV.25/ үүрээр 4-5 цагийн хооронд Хойд Солонгосын далайн эргүүл, хамгааллын хоёр хөлөг онгоц Өмнөдийн усан хилийг даван орж ирснээр харуулынхныг багагүй сандаргасан байна. Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхний мэдээлснээр Пхеньяний хөлөг онгоцнууд Шар тэнгис дэх усан хилийг даван хоёр орчим км газар нэвтэрсэн гэнэ. Шар тэнгис дэх Хойд Солонгосын далайн эргүүл хамгааллын хөлөг онгоцнууд нь Хятадын загасчлалын усан онгоцнуудад хяналт тавин ажилладаг аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сөүлд хийж буй хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон бусад асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
Б.АНХТУЯА