Аймгийн арслан Б.Уугандаваа түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Б.Уугандаваа түрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 4-р сарын 20-ны өдөр аймгийн заан Мягмаржавын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болж өнгөрлөө.

Барилдаанд аймаг сумын цолтой 32 бөх барилдаж Баянгол сумын харьяат аймгийн арслан Б.Уугандаваа түрүүлж, Хушаат сумын харьяат аймгийн начин Х.Чинбат үзүүрлэжээ.

Шөвгийн дөрөвт Зүүнбүрэн сумын харьяат аймгийн заан Э.Саранбаатар, Орхонтуул сумын харьяат сумын заан С.Оргилбаатар нар үлдэв.

Эх сурвалж: http://undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж