
Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Таны нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна. Амь насаа алдсан хүмүүс, хүүхдүүдийн ар гэрийнхэнд учирсан уй гашууг хуваалцаж байгаагаа илэрхийлж, Солонгосын ард түмэн энэхүү хүнд сорилтыг сэтгэлийн хаттайгаар даван туулна гэдэгт итгэж байна. Монголчууд энэ өдрүүдэд ослоор амь үрэгдэгсдийн хойноос зул өргөн залбирч, талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсөдтэй зүрх сэтгэлээрээ хамт байгааг уламжилж өгөхийг хүсье” гэжээ.
Б.ЭНХ