УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзсанаас хойш хилийн дээст амьдрах болсон У.Хүрэлсүх хааяа нэг ил гарч ирдэг. Тэгвэл тэрээр өөрийн твиттер хуудастаа Х.Тэмүүжин сайдаас илүү огцруулах сайд нар олон байгааг сануулан бичжээ. Энэ талаар тэрээр өөрийн твиттер хуудастаа Ухнаагийн ХҮРЭЛСҮХ @KhurelsukhU Temuujintei haritsuulshgui ih ogtsroh shaltgaantai hun bol Fortuna da. Tenger tetgeed bn u? Tgvel ediin zasgiig ch bas tetgeesei” гэж бичжээ. Түүний хувьд тэр бүр Монголдоо үзэгдээд байдаггүй, ирсэн ч нууц “айлчлал” хийгээд буцдаг. Үе үехэн твиттерт орж ирдэг тэрээр энэ удаад Х.Тэмүүжин сайдаас илүү огцрох шалтгаантай сайдыг нэрлэв. Бүр Н.Батбаяр сайдыг Г.Баярсайхан гишүүнийг цохиж унагаснаас илүү “цохиолт” өгөх байсан хэмжээн бичжээ. Энэ талаараа Ухнаагийн ХҮРЭЛСҮХ @KhurelsukhU хусах ч багадана, Төсвөөс гадуур дур мэдэж нийт баялагийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яавч зүгээр орхих ёсгүй” хэмээн бухимджээ.
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч түр хугацаагаар хойшилсон. Харин энэ үйлдэлд харь хол суугуу У.Хүрэлсүх ийм дүгнэлт хийжээ.
Ш.ОЧ