Киев эсэргүүцэл гаргагчдад буулт хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Киев эсэргүүцэл гаргагчдад буулт хийж байна

Фото: GLOBAL LOOK press

Украины Засгийн газар тус орны зүүн нутгийнхны санал бодлыг сонсоход бэлэн байна гэв. Эрх баригчид орос хэлийг хамгаалах баталгааг өгөхөөр амлажээ. Орос хэлэнд тусгай статус олгоно гэв.

"Засгийн газар, хууль зөрчиж байгаа хэт даврагчдын зэвсгийг ээлж дараатайгаар хураана. Одоогоор 6000 орчим зэвсгийг хураагаад байна. Майдан, Крещатикт чөлөөтэй, аюулгүй уур амьсгал тогтсон. Тэнд хэн нэгнийг яс үндэс, хэл яриагаар нь мөрдөн мөшгөхийг зогссон. Ирж, үзэхийг урьж байна. Орос хэлэнд тусгай статус олгоно. Орон нутаг ямар хэлээр ярих зэрэг эрх хэмжээгээ өөрөө тогтооно” гэж Засгийн газрын албан ёсны сайтад өгүүлжээ.

Баримтад тэмдэглэснээр Засгийн газар нь Женевт тохиролцсон үүргээ биелүүлж эхэлсэн тухайлбал, террорын эсрэг ажиллагааг зүүн нутагт зогсоосон гэнэ. Гэхдээ тусгай ажиллагаа үргэлжилж магадгүй. Учир нь ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч үүнийг шаардсан байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж