Израиль Палестинтай хэлэлцээрээ тасаллаа

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Израиль Палестинтай хэлэлцээрээ тасаллаа

Биньямин Нетаньяху.
Фото: Gali Tibbon / AFP

Палестины автономын тэргүүн бөгөөд эрх баригч ФАТХ хөдөлгөөний лидер Махмуд Аббас энэ лхагва гаригт Газын зурвасыг хянаж байгаа ХАМАС гэх исламын хөдөлгөөнтэй эвлэрэх талаар тохиролцлоо гэж Reuters мэдээлж байна.

Долоон жилийн сөргөлдөөнөө зохицуулан эвлэрч байгаа талаараа хоёр тал тохирч нэгдсэн бүх нийтийн сонгууль явуулах, нэгдсэн Засгийн газар байгуулахаар болов.

Өөрийн ээлжид, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ Аббас эвлэрлийн гэрээ байгуулснаар Израильтай энх тайвны хэлэлцээр байгуулахаас татгалзлаа гэжээ. Үүний улмаас лхага гаригт явагдах ёстой байсан талуудын ээлжит уулзалт тасарсан байв. Израиль, АНУ, Европын холбоо нь ХАМАС хөдөлгөөнийг  террорист гэж үздэг. “Энэ мэдэгдлийг бид сэтгэл дундуур хүлээн авлаа” гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна.

Энэ бүгдийн хариуд нь “Эвлэрэл ба хэлэлцээр бие биендээ харшлахгүй. Хоёр улсын оршин тогтнох үндэс дээр бид шударга энх тайвныг тогтоох эрмэлзэлтэй” хэмээн Аббас мэдэгджээ.

Газын зурвас нь 2007 оноос хойш ХАМАС хөдөлгөөний захиргаанд байгаа юм. Энэ хөдөлгөөн сонгуульд ялсны дараа ФАТХ хөдөлгөөнтэй зөрчилдөж, Палестин хоёр хуваагдсан байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж