
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан ч холбогдох байнгын хорооны хурал нь хойшлоод байсан. Гэвч өчигдөр Хууль зүйн байнгын хороо гэнэтийн хурал зарлаж, энэ асуудлаар хаалттай хуралдсан. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэсан саналыг гаргасан билээ. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан боловч хойшилж магадгүй болоод байна. Учир нь 14.00 цагт эхлэх Засгийн газрын цаг 18.00 цагаас өмнө дуусахгүй бол Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй, дараа долоо хоногийн чуулганы хуралдаанд шилжүүлж болох юм.
Ш.ОЧ