
Хоёр тал Монгол Улс, ЮНИДО-гийн 2006 онд байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.
ЮНИДО-гийн Ерөнхий захирлын орлогч нь тус байгууллагаас Монгол улсыг үйлдвэржүүлэх чиглэлээр хийж байгаа судалгааныхаа явц байдлыг танилцуулж стандартын асуудалд ихээхэн анхаардагаа танилцууллаа. Бүгд найрамдах Казакстан улс ЮНИДО-гийн тусламжтайгаар Европын стандартуудыг бүхий л салбартаа цогцоор нь нэвтрүүлж хурдтай хөгжиж байгаад Ерөнхий сайд С.Батболд анхаарлаа хандуулж энэ чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Энэ саналын дагуу Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт Европын холбооны стандартуудыг нэвтрүүлж нутагшуулах чиглэлээр ЮНИДО туслалцаа үзүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.