
Нэг хэсэг “ТВ5” телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоунд оролцож давгүй бүжиглэдэг гэдгээ харуулаад авсан “Ньюанс” хамтлагийн дуучин Амараа бүжиглэх дуртай болжээ. Тэрбээр дээрх шоунд оролцсоноосоо хойш бүжиглэх эвсэлтэй болж хаана ч хэнээс ч ичихгүй бүжиглэж сурсан байна. Өчигдөр болсон “Мемори поп оркестр”-ын тоглолтын төгсгөлд “ABBA” хамтлагийн “Dancing Queen” дууны аянд Амараа чадварлаг бүжиглэж байгаа харагдсан. Хамтлагийнхаа хамгийн сайн бүжигчин болоод байгаа Амараа ардын жүжигчин А.Долгортой хоршин тун ч сайхан бүжиглэж, үзэгчдийг бүжгэн уриалаад авав.
С.Сүндэр