Тоосго унаж, хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Тоосго унаж, хүн бэртжээ

Баянгол дүүрэгт байрлах “Аморе” зочид буудлын өргөтгөлийн барилгаас төмөр унаж, хүүхдийн толгойг хүнд гэмтээсэн осол өнөөдөр гарсан бол хүчтэй салхи, шуурганы улмаас өөр бусад ослууд ч цөөнгүй гарсан бололтой.

Чингэлтэй дүүргийн IV хороо, Анкарагийн гудамжин дахь хуучны барилгын дээврээс өнөөдөр тоосго унаж, хүн бэртсэн бол дээрх барилгаас мөн машины дээр төмөр унасан тохиолдол ч гарчээ. Тиймээс салхи, шуурга ихтэй өдрүүдэд барилгын ажил гүйцэтгэж буй барилгууд гэлтгүй хуучны барилгын дээврээс төмөр, тоосго мэтийн зүйлс унаж, бусдыг бэртээх аюул байгааг анхаарч, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Ялангуяа бага насны хүүхдийг ганцааранг нь барилгын ойр орчимд явуулахгүй байх нь учирч болох эрсдлээс сэргийлэх юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж