Д.Сумъяабазар: Эрх баригчид хэтэрхий биеэ тоож байна

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Эрх баригчид хэтэрхий биеэ тоож байна

Засгийн газрын өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар гишүүдийн санал ийм байна


Д.СУМЪЯАБАЗАР: ЭРХ БАРИГЧИД ХЭТЭРХИЙ БИЕЭ ТООСОН БАЙДЛААР АСУУДАЛД ХАНДААД БАЙНА

-Бид санал яриад л байх юм. Гэтэл санал тусгагдахгүй агаарт замхраад байна. Жилийн өмнө ам.долларын ханшны байдлыг хэлсэн юм. Мөн үүсэх нөхцөл байдлыг ч анхааруулахад тоохгүй байсан. ‘Танар битгий улстөржөөд бай” хэмээн сонин зүйл өмнөөс ярьдаг. Уг нь өөрсдийнх нь ажилд тустай зүйл хэлж байсан юм. Үүнд анхаарчихвал Монгол Улсын эрх ашигт нийцэж, эдийн засагт томоохон ололтууд болно гэх үүднээс л хэлсэн юм.

Харамсалтай нь эрх баригчид хэтэрхий биеэ тоосон байдлаар асуудалд хандаад байна. Үүний үр дүнг л одоо амсаад сууж байна шүү дээ. Нэг нэгнийхээ үгийг авч явах хэрэгтэй. Хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд байвал бид тогтоолын төслийг хэлэлцэх хэрэггүй. Шүүмжлэлийг эрүүлээр хүлээж авах хэрэгтэй байна. эдийн засаг хүндэрсэн гэдэг нь үнэн шүү дээ. Олон аж ахуйн нэгж дампуурч, хаалгаа барьж байна. энэ бол хэн нэгнийг муухай харагдуулах гэсэн санаа биш

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж