Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод орших Бурж Халифа цамхаг 827 метрийн өндөртэй бөгөөд үүгээрээ манай гаригийн хамгийн өндөр барилга хэмээх алдрыг эзэмшдэг юм.
Тэгвэл энэхүү амжилтыг эвдэх тэнгэр баганадсан шинэ цамхаг 2019 он гэхэд сүндэрлэхээр болжээ.
Энэхүү "Кингдом цамхаг" нэртэй шинэ цамхгийг Саудын Арабын Жедда хотод босгох ба 1 км буюу 1000 метрийн өндөртэй байх аж.
2013 оноос барилгын ажил эхэлсэн бөгөөд Саудын Арабын вангийн ивээл дор "Кингдом Холдинг" компани бүтээн байгуулж байна.
Т.БИЛГҮҮН
