Нүүр хувиргагчид дэлхийн аваргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Нүүр хувиргагчид дэлхийн аваргад өрсөлдөнө

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Make up artist” болон үсчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 3-5-нд Германы Франкфурт хотноо болно. Тус тэмцээнд манай орноос 17 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор явах гэж байгаа бөгөөд зураач Л.Цэрэндуламын хувьд анх удаа оролцох гэж байгаа юм. Тэрээр киноны нүүр хувиргагчаар ажилладаг бөгөөд Монголын уран сайхны кино болох “Зоорь” аймшгийн киноны Make up артистаар ажилласан гэдгээр нь цөөнгүй хүн танина.

Тус наадамд нийт олон улсын 1000 гаруй оролцогч оролцож байгаа бөгөөд Make up artist, үсчин, body paint, гоо сайхан зэрэг төрөлд өрсөлдөх нь ээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж