
НАТО-гийн эвслийн таван хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 22-нд Орос-Украины хэрэг явдлын улмаас тэнд хамгаалалттай байгаа Зүүн Европын орнуудынхаа батлан хамгаалах чадварыг дээшлүүлэхэд туслахаар Балтийн тэнгист очих замд гарчээ. Мина шүүрдэгч гурав, мина тавигч нэг, хангамжийн нэг, нийт таван хөлөг онгоцнууд нь Норвеги, Нидерланд, Бельги, Эстонийнх бөгөөд тэд Германы Киль боомтоос замд гарчээ. Эдгээр хөлөг онгоцнууд нь тавдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх хээрийн сургуульд оролцох талаар "Associated Press" мэдээлэв.
Хөлөг онгоцнууд Балтийн хэд хэдэн боомтоор орохоос гадна дэлхийн өмнөх хоёр дайны үеийн мина цэвэрлэх ажиллагааг явуулах гэнэ. Энэ хээрийн сургууль нь НАТО-гийн эрс шийдэмгий байгааг харуулах ёстой гэж тэнгисийн үйл ажиллагааны НАТО-гийн команлалын штабын дарга Ариан Миндерхауд (Arian Minderhoud) мэдэгджээ.