
2013 оны санхүүгийн жилд 10 сая 130 мянган машин худалдсан Toyota энэ үзүүлэлтээр өөрийн гол өрсөлдөгч General Motors, Volkswagen компаниудыг ардаа орхижээ.
Энэ жилийн эхний гурван сард 2,58 сая машин (+6%) зарсан үзүүлэлтээр мөн л Тоёота тэргүүлж байна. Тэр нь өмнөх жилийн мөн үеийнхээс 2%-иар илүү ажээ. Америкийн концерн нь нэгдүгээр улиралд 2,4 сая машин (+6%) зарсан Volkswagen-ийг гүйцэхээр нэхэж явна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР