Toyota жилдээ 10 сая машин худалдсан анхны компани болов

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Toyota жилдээ 10 сая машин худалдсан анхны компани болов

Toyota компани гуравдугаар сарын 31-нд
төгссөн санхүүгийн ээлжит жилийнхээ тайланг гаргав.  Японы  автын
аварга компани жилийн дотор 10 сая машин зарж чадсан анхны том компани
болсон тухай SBS мэдээлж байна.

2013 оны санхүүгийн жилд 10 сая
130 мянган машин худалдсан Toyota энэ үзүүлэлтээр өөрийн гол өрсөлдөгч
General Motors, Volkswagen компаниудыг ардаа орхижээ.

Энэ жилийн
эхний гурван сард 2,58 сая машин (+6%) зарсан үзүүлэлтээр мөн л Тоёота
тэргүүлж байна. Тэр нь өмнөх жилийн мөн үеийнхээс 2%-иар илүү ажээ. Америкийн концерн нь нэгдүгээр улиралд 2,4 сая машин (+6%) зарсан
Volkswagen-ийг гүйцэхээр нэхэж явна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж