Нөгөөдрөөс хөдөлгөөн хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Нөгөөдрөөс хөдөлгөөн хязгаарлана

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамжид “Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн  үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ ний тухай”  дурьдсан байгаа юм. Энэ сарын 8-ны өдөр энэ захирамжийг мэргэжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ.   Hөгөөдрөөс эхлэн хотын төвийн ачаалал ихтэй гол замуудаар бага оврын автобусны хөдөлгөөнийг хязгаарлаж, харин тойруу замаар явуулах зохицуулалтыг хийх нь . 10 жилийн өмнө анх Дэд бүтцийн сайд болон Ннийслэлийн засаг дарга нар хамтран тушаал, захирамж гаргаж Нийслэл хотын хамгийн гол хэсэг Сүхбаатарын талбайн эргэн тойрноор бага оврын автобус явахыг хязгаарлаж байсан. Харин хоёр жилийн өмнө Засгийн газрын XVII тогтоолоор нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг арилгах талаар үүрэг өгсөн байдаг.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруу лах, автобусны чиглэлүүдийн давхцлыг бууруулах, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зорилт тавьж байгаа юм. “Өнөр хороолол”, III, IV хороолол, 25 дугаар эмийн сан, “Бөмбөгөр”, “Офицеруудын ордон”, “Хөг жим бүжиг” чиглэлийн бага оврын автобусны хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал нь 25-62.5 хувиар буурах аж. Харин хөдөлгөөнд оролцож буй автобусны тоо нь 20-64.0 хувиар буурна” гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж