АНУ Зүүн Европт цэрэг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

АНУ Зүүн Европт цэрэг илгээнэ

Фото: Reuters

АНУ Польш болон Балтийн гурван оронд явган цэргийн сургуулилалт хийлгэхээр 600 цэрэг илгээхээр шийдсэн тухай Пентагон мэдээлэв. "Орос Крымыг нэгтгэсний дараа НАТО-гийн холбоотнуудаа АНУ ийн тайвшруулахаар шийдсэн байна" гэж Reuters агентлаг дамжууллаа. Энэ бүлэглэлийн тус бүр 150 цэрэг Польш, Эстони, Литва, Латвад илгээгдэн, тэнд үргэлжлэх нэг сарын хугацаатай хээрийн сургуульд оролцоно. Пентагоны төлөөлөгчийн хэлснээр энэ лхагва гаригт Итали дахь Америкийн анги нэгтгэлийн 150 цэрэг Польшид ирсэн байх ба үлдсэн хэсэг нь ирэх даваа гаригт Балтийн орнуудад очих аж.

Америкийн Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, адмирал Жон Кирби тэмдэглэхдээ "АНУ эвслийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйг холбоотнуудад  мэдрүүлж, бүс нутагт  хүчээ зузаатгаснаар Зөвлөлтийн үеийн нөлөөтэй орнуудад Оросын түрэмгийллээс  хамгаалахад бэлэн гэдгээ харуулж буй хэрэг" гэнэ. Гэхдээ АНУ болон НАТО Украины хэрэг явдалд хутгалдахгүй гэдгийг онцолжээ. Крымыг Орост нэгтгэсний улмаас Балтийн орнуудад Оросын түрэмгийлэл ирж магадгүй гэсэн түгшүүр нэмэгдсээр байгаа гэх. Харин Оростой ойр НАТО-гийн хүчийг зузаатгаж байгаа нь өмнө бичигдсэн гэрээ хэлцлийг зөрчиж байна гэж оросууд үзэж байгаа аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж