Каннын шилдэг бүтээл “Мөрөөдөгчдийн өдөрлөг”-т зочилно

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Каннын шилдэг бүтээл “Мөрөөдөгчдийн өдөрлөг”-т зочилно

“Мөрөөдөгчдийн өдөрлөг” үргэлжилсээр… Арт хаус чиглэлийн дэлгэцийн бүтээлийг дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос долоо хоног бүр зохион байгуулдаг “Dream day” буюу “Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөг үзэгчдийн хүртээл болсоор чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ долоо хоногт 2007 оны Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналт, Румыны найруулагч Кристиан Мунжиугийн бүтээл “Дөрвөн сар, гурван долоо хоног, хоёр өдөр” киног толилуулах гэж байна.

Кристиан Мунжиу найруулагч тус бүтээлээрээ олон улсын 30 гаруй наадмаас шагнал хүртсэн бөгөөд Каннын шагнал хүртсэн Румыны анхны уран бүтээл байсан билээ.

“Мөрөөдөгчдийн өдөрлөг” долоо хоног бүрийн бямба гаригт Энхтайван найрамдлын ордонд 14.00 цагаас болдог бөгөөд тасалбарын үнэ 2000 төгрөг байдаг юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж