АН Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

АН Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтарна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар өнөөдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хамт олныг хүлээн авч уулзлаа. Тус байгууллагыг Монголд төлөөлөн суух суурин төлөөлөгч Барбара Брүүмэлийн бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд Грэтчин Кунз ирээд байгаа юм.

Ардчилсан нам энэ жилийг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан тус хүрээлэнгийнхэнтэй хамтран залуу манлайлал, шинэ үеийн боловсон хүчин бэлтгэх ажилд хамтран ажиллахаар харилцан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийнхэнтэй санал солилцсон юм.

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн нь Монголд ардчилал төлөвшихөд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагын нэг. Тус хоёр байгууллагын харилцаа 2000 оны эхэн үеэс эхтэй ч 2008 оноос хойш харилцаа нь хэсэг хугацаанд тасраад байсан юм. Эртний түүхтэй найрсаг харилцааг дахин сэргээж намын гишүүдийг чадавхижуулах, сургахад хамтран ажиллахаар боллоо. Ардчилсан намын зүгээс барууны их дээд сургуулиудаас багш нар урьж, залуучууддаа сургалт явуулж, улмаар залуусаа сургагч багш болгон бэлтгэхэд тогтмол хамтран ажиллахаар болов.

Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн түүхэнд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлнгийн түүхийг оруулахаар тохиролцлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж