Зарим хүмүүс 30 жилийн өмнө хэн нэгэнд ямар
нэг байдлаар дээрэлхүүлж, дороомжлуулж байснаа гэнэт дурсах нь олонтаа. Тэд
зүгээр ч нэг үүнийг санадаггүй. Хүүхэд насандаа дээрэлхүүлж байсан ул мөр
насанд хүрсэн хойно нь ч гэсэн үргэлж дурсагдаж “зовоож” байдаг. Ялангуяа олон
нийтийн дунд хэл амаар элдвээр доромжлуулж байсан хүүхдэд энэ нь хүчтэй
нөлөөлдөг бөгөөд олон жилийн туршид сэтгэлзүйн дарамтанд байж зарим тохиолдолд
энэ байдлаас бүх насаараа ч гарч чадахгүй байдал үүсдэг.
Доромжлол ямар ч
байдлаар илэрч болдог. Олон нийтийн дунд, анги хамт олны дунд ямар нэг онцгой
содон зүйлээр нь шоглох, наргих, хэл амаар доромжлох, эсвэл бүр кибер хэлбэрээр
ч доромжлох тохиолдол бий. Хүүхэд гэдэг аливаа зүйлийг шууд хүлээн авч шууд
утгаар ойлгох нь элбэг бөгөөд тэр дундаа өсвөр насанд хүүхдийн сэтгэл санааны
байдал тогтворгүйтэж, жижиг зүйл дээр хүртэл анхаарал хандуулж, дэвэргэж бодох
байдал ажиглагддаг. Яг ийм “эмзэг” үед нь тоглоомоор ч бай шоглож хэлсэн үгэнд
хүртэл тэд эмзэглэж насан туршдаа ч бодох нь бий.
Америкийн
сэтгэцийн эмч нарын сэтгүүл дээр хэвлэгдсэн доромжлуулж байсан өсвөр насныхны
дунд явуулсан судалгаанд хамгийн анх доромжлуулж байснаас хойш 10 жилийн
хугацаанд хүүхэд сэтгэл зүйн ямар нэг дарамтанд байж үүнээс гарч чаддаггүй
болох нь тогтоогдсон байна. Мөн уг судалгаанд дээрэлхүүлж байсан эсвэл шоглуулж
байсан хүүхдийг ямар нэг байдлаар иймэрхүү зүйлтэй учирч байгаагүй хүүхэдтэй
харьцуулбал сурлагын түвшин муу, бие физиологийн болоод эрүүл мэндийн
асуудалтай, нийгмийн идэвхи оролцоо муу, бусдаас салан тусгаарлагдмал байдал
давамгайлсан байгаа талаар дурдагджээ.
үргэлжлэл: www.setgel.org