Хугарсан ясыг 3D боолтоор бооно

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Хугарсан ясыг 3D боолтоор бооно

3D технологийг хамгийн өргөн ашиглаж буй салбарын нэг бол анагаах ухаан. Хугарсан яс болон бэртсэн үе зэргийг шохойддог байсан үе ард хоцрох бололтой. Тухайн хүний боолт шаардлагатай гэмтсэн үеийн хэмжээсийг нарийн тодорхойлж, яг тохирох тусгай боолтыг 3D-гээр хэвлэн гаргаж авч боодог болох гэнэ.

Энэхүү боолт нь энгийн шохойноос олон талаар давуу бөгөөд хавдар буусан үед боолтыг нь чангалах, эдгэрэлтийг нь хянах зэрэг олон давуу талтай. Мөн битүү биш учраас агаар чөлөөтэй нэвтэрч, арьсыг хэвийн байлгахад туслах гэнэ.

Энэхүү шинэ боолтоор боосноор энгийн шохойдож боосноос эдгэрэлт нь хурдан байна хэмээн онцолжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж