Ц.Нямдоржийг буруутай гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг буруутай гэж үзлээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр хүндэд нь халдсан хэргээр шүүхэд өгч, маргаан шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ маргааныг өнөөдөр Дээд шүүхээр хэлэлцээд, өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ц.Нямдорж гишүүнийг уучлалт гуйхыг даалгасан шийдвэр гаргасан байна. Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг 2012 оны гуравдугаар сарын 21-нд  хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" хэмээх телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. Х.Баттулга үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан юм. Үүнээс хойш хэд хэдэн шүүх хурал болсон бөгөөд өнөөдөр ийнхүү эцсийн шийдвэр гарлаа.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж