Цагаан алтаар хөлбөмбөг урлажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Цагаан алтаар хөлбөмбөг урлажээ

Дөрвөн жилийн турш хөлбөмбөгийн фанатуудыг тэсэн ядан хүлээлгэсэн FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид үедээ үргэлжилж буй энэ үед дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөгөөр амьсгалж байна. Саяхан очир алмазаар бүрсэн бөмбөг, матрын арьсаар хийсэн бөмбөг олны анхаарлыг татаж байсан бол энэ удаад 1,3 орчим кг цэвэр цагаан алтаар урласан хөлбөмбөгийн бөмбөг баячуудын нүдийг хужирлаж эхэллээ. Дэлхийн аваргыг тохиолдуулан бүтээсэн уг бөмбөгийг дуудлага худалдаагаар борлуулах бөгөөд худалдаанаас олсон ашгийг сайн санааны үйлст зориулах гэнэ. Харин үнийн тухайд 218 мянган ам.доллараас дуудаж эхлэх ажээ. Гэхдээ бөмбөгийг цэвэр цагаан алтаар бүтээхэд хэдий хэмжээний мөнгө зарцуулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж