Лхагва гаригт Лас Вегаст энэхүү шагналын эзнийг тодруулсан бөгөөд Седин нийт 46 санал авсан бол Овечкин 40, Сидней Кросби 20 саналтайгаар удаалсан байна. Тус бүр тэргүүн байрын төлөөх саналыг авсан нь энэ юм.
Энэ шагнал нь тоглогчдын хувьд хамгийн нэр хүндтэй шагнал юм. Швед тоглогч энэхүү шагналыг анх удаагаа хүртэж байна. Ерөнхийдөө талбайн төвийн тоглогчид энэ шагналыг хүртдэг уламжлалыг энэ удаад Седин давтлаа.
Түүнтэй гол өрсөлдөөнийг үзүүлсэн Овечкин Тэд Линдсейгийн нэрэмжит шагналыг хүртсэн, үүндээ ч сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Гэвч 1980-1987 онд дараалан найман удаа үнэцэнэтэй тоглогчоор шалгарч байсан Уэйн Грицкигийн дараачаар анх удаагаа гурав дараалан авсан тоглогч болох байсан юм.
Гэвч Седин энэ жил онцгой байсан юм. Нийтдээ 112 оноо улирлын турш авсан нь өмнөх хамгийн өндөр амжилтаас нь даруй 30 оноогоор илүү байлаа.
Шагналаа гардан авахдаа Швед тоглогч хэзээ ч энэ цом дээр өөрийнх нь нэр бичигдэх тухайн бодож мөрөөдөж байгаагүй гэжээ.