Газар өмчлөлийн талаар утсаар нь хариу өгнө

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Газар өмчлөлийн талаар утсаар нь хариу өгнө

Нийслэлийн 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх бүртгэлийг ирэх тавдугаар сард онлайнаар явуулахаар болсон байна. Одогоор газар өмчлүүлэх газруудын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлэн хийж дуусгаагүй учраас ийнхүү цахим бүртгэлийг ирэх сараас хийхээр болсон гэнэ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудсанд газар өмчлөх онлайн бүртгэлийн программыг байрлуулах бөгөөд үүгээр иргэн орж регистрийн дугаар, овог нэр, мэдээллээ оруулсны дараа таны ашигладаг гар утсанд урьд нь газар өмчилж байсан эсэх талаарх хариу ирэх юм байна. Энэ хариуны дагуу шаардлагатай материалаа бүрдүүлэн газрын албанд хандах ажээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж