Цэргүүд соёлын төвийн барилга барина

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Цэргүүд соёлын төвийн барилга барина

Баруун бүсийн хөгжлийн төв болох Ховд аймагт өчигдөр соёл спортын төвийн  барилгын шав тавьжээ. Уг цогцолбор барилгыг  Зэвсэгт хүчний 0339 дүгээр ангийн цэрэг дайчид барьж, энэ оны арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад өгөх юм байна. Цогцолборын шав тавих ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга, дэд хурандаа О.Заяамандах нар болон Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, орон нутгийн иргэд оролцжээ.
 
Ховд аймагт өмнө нь цэрэг дайчид бүтээн байгуулалтад оролцсон түүх олон бий гэнэ. Барилга инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олон Асгатын мөнгөний орд хүртэлх 72,8 метр урт төмөр бетонон гүүр,   7,3 км хайрган хучилттай авто замын ажлыг амжилттай гүйцэтгэж байжээ.

Энэ удаа ч мөн “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэлд бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчид олноороо оролцож, эх орноо хамгаалахын зэрэгцээ мэргэжилтэй, ажилтай, орлоготой болж байгаа ажээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж