Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Цогтбаатар, 65 кг-ын жинд Б.Батмагнай, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 125 кг-ын жинд ОУХМ Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Б.Шоовдор нар барилдсан юм. Манай бөхчүүд эхний өдрийн барилдаанд өнгөтэй байж, ОУХМ Д.Цогтбаатар, ОУХМ Н.Золбоо, Б.Шоовдор нар алт, Б.Батмагнай, О.Үйтүмэн нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 21:30 цагаас эхэлнэ.
Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркменстан, Узбекстан, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг орны бөхчүүд өрсөлдөж байна.