
Шүүхийн шийдвэрийн дагуу сумыг хураасан бөгөөд хууль бус наймаа гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Сум чухам хэний эзэмшилд байсныг харин мэдээлээгүй байна.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд УАБА-аас галт зэвсэг, сум, тэсрэх бодис хураах 155 удаагийн ажиллагаа явуулж, 700 буу, 200 кг тэсрэх бодис, таван зуун тэсрэх төхөөрөмж хураажээ. Мөн 64 хүнийг Захиргааны болон эрүүгийн татсан байна. Энэ жилийн эхнээс Украинд зэр зэвсэг ихээр алга болсон ба Львов хотын цагдаагийн газраас гэхэд 1000 орчим Макаров гар буу, 170 гаруй Калашниковын автомат, мэргэн буу, 123 пулемёт алга болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР