22.5 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

22.5 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурав

Кувейт улсын Засгийн газар Монгол Улсад 22.5 сая ам.долларын зээл өгөхөөр болж, тус гэрээнд хоёр тал өчигдөр гарын үсэг зурлаа. Уг зээлийг Монгол Улс Булган-Мөрөнгийн чиглэлийн хатуу хучилттай авто замыг барихад зарцуулах юм байна. Тодруулбал, Булган аймгийн Уньтаас Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэлх 88 км авто замыг барьж дуусгахад зарцуулах аж. Зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Кувейт улсын Засгийн газар нь Монгол Улсад өнгөрсөн хугцацаанд 67.5 сая ам.долларын зээлийн тусламж үзүүлсэн байна. Мөн буцалтгүй тусламжийн хүрээнд парламентын ордон барих хөрөнгө, төв номын сан шинээр барих хөрөнгийг тус бүр үзүүлжээ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж