5000 жилийн настай сүг зургийг сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

5000 жилийн настай сүг зургийг сүйтгэжээ


Сүг зураг вандализмын өмнө ба дараа нь.Фото: El Mundo

Испанийн өмнөд нутаг дахь эртний хадны сүг зургийг хаднаас нь салгах гэсэн хулгайч нар зургийг сүйтгэж орхижээ. Энэ тухай El Mundo сонинд өгүүлсэн байна.

Андалузийн Санта-Елена захиргааны үндэсний паркийн үзэгчид бараг 5000 жилийн настай хадны сүг зургийг устгасан байсныг олж илрүүлжээ. Хулгайчид агуйн хананаас зургийг салган авах гээд чадаагүй аж.. ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд ордог хадны сүг зураг дахин сэргээх боломжгүй хэмжээнд хүрчээ. Эртний сүг зурагтай агуйг өнөөгийн хотын захирагч хүүхэд байхдаа хэсэг нөхдийн хамт нээсэн ба тэгээд “Сурагчдын агуй” хэмээн нэрлэгджээ. Зурагт маш урт гартай эрэгтэй хүнийг дүрсэлсэн байдаг гэнэ.

Устгагдсан зураг нь Испанийн Газар дундын тэнгисийн эргийн дагуух хэдэн зуун сүг зургийн нэг гэнэ. Тэдний ихэнх нь хамгаалалтгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж